Нэг. Зорилго:
Газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын харилцааны салбарын бодлого, төлөвлөлт, засаглал, эрх зүй, эдийн засаг, орон зайн мэдээлэл, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлээр хийгдсэн шинэлэг судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг олон нийт, мэргэжлийн хүрээнд танилцуулах, хэлэлцүүлэх, салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, цаашдын судалгаа, инновац, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанд суурилсан шийдлээр дэмжихэд хурлын зорилго оршино.
Хоёр. Ач холбогдол:
Тус хурал нь газрын харилцаа, газар зохион байгуулалт, газрын кадастрын салбарт хийгдэж буй судалгааны ажлуудтай танилцах, тэдгээрийн үр дүн, шинэлэг арга зүй, технологийн шийдлийг хэлэлцэх, туршлага солилцох, судалгааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, бүсчилсэн болон нэгдмэл төлөвлөлтийн бодлоготой уялдсан шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах, салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, цахим шилжилт, институтийн оновчлолд дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой.
Гурав. Хамрах хүрээ:
Хуралд Монгол Улсын газрын харилцаа, газар зохион байгуулалт, газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд, их, дээд сургуулийн багш, судлаач, докторант, магистрант, хувийн хэвшлийн төлөөлөл, мөн гадаад улсын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцоно.
Дөрөв. Сэдвийн чиглэл:
Тав. Зохион байгуулалт:
Зургаа. Зохион байгуулагч:
Долоо. Ивээн тэтгэгч байгууллагууд:
Найм. Хугацаа: