ДОКТОР И. МЯГМАРЖАВ
Илтгэлийн сэдэв: ХАА-Д ЗОРИУЛАГДСАН ДРОНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ, БОЛОМЖ
Товч намтар: 2015 онд Газар зохион байгуулалтын хөтөлбөрөөр суралцаж Газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхмийн дэд профессор багшийн зэрэглэл дээр ажиллаж байна. Бүх түвшний газар зохион байгуулалтын төлөвлөлт, хот төлөвлөлт, газрын мониторингийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна.
МАГИСТР Ж. ЭНХЧИМЭГ
Илтгэлийн сэдэв: УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗРЫН ГАЗАР АШИГЛАЛТЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Товч намтар: 2013 онд МУИС-ийг Газар зохион байгуулалт, менежментийн мэргэжлээр бакалавр, 2023 онд МУИС-ийг Газар зохион байгуулалтын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтэст Улсын тусгай хэрэгцээний газрын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний чиглэлээр судалгаа хийдэг.
МАГИСТР Д. БЯМБАСҮРЭН
Илтгэлийн сэдэв: ТЭЖЭЭЛИЙН ТАРИМЛЫН УРГАЦЫГ ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГААР ЗАГВАРЧИЛСАН ДҮН
Товч намтар: 2009 онд ХААИС-ийг Газрын кадастрын инженер мэргэжлээр бакалавр, 2011 онд Газар зохион байгуулалтын чиглэлээр суралцаж ХАА-н ухааны магистрын зэрэг хамгаалсан. Одоо Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимд багшаар ажиллаж байна. Бүх түвшний газар зохион байгуулалтын төлөвлөлт, ХАА-н газрын тохиромжтой байдлын болон чанарын үнэлгээ, Газар ашиглалтын загварчлалын чиглэлээр судалгаа хийдэг.
ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Д. ТҮВШИНБАЯР
Илтгэлийн сэдэв: ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ОРОН ЗАЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Товч намтар: 1995 онд ОХУ-д зураг зүйн инженерийн мэргэжил эзэмшсэн, 2011 онд Москва хотол докторын зэрэг хамааглсан. 2002 оноос ХААИС-ийн Газрын менежментийн тэнхимд ажиллаж байна. МУ-ын зураг зүйн зөвлөх инженер Газар зүйн мэдээллийн системийн орон зайн дүн шинжилгээний чиглэлээр бүх салбарын судалгаа хийдэг.
МАГИСТР А. УЯНГА
Илтгэлийн сэдэв: ГАЗРЫН БОДЛОГО ДАХЬ ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ҮҮРЭГ: СИНГАПУР, НИДЕРЛАНД, МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭГЭЭР
Товч намтар: 2017 онд МУИС-ийг Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем, болон Газар зохион байгуулалт мэргэжлээр тус тус баклаврын зэрэг, 2024 онд Япон улсад Цүкүбагийн Их Сургуульд Хүрээлэн буй орчны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. АХБ-ны санхүүжилттэй Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай. 2025 оноос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт Орон зайн мэдээллийн системийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
ДОКТОР Ш. ГЭРЛЭЭ
Илтгэлийн сэдэв: ХАА-Н ЦОГЦОЛБОР ГАЗРЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ
Товч намтар: 2011 онд Газар зохион байгуулалтын хөтөлбөрөөр суралцаж ХАА-н докторын зэргийг хамгаалсан. Одоо Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимд багшаар ажиллаж байна. Бүх түвшний газар зохион байгуулалтын төлөвлөлт, бэлчээрийн менежмент, төлөвлөлт болон газрын мониторингийн чиглэлээр судалгаа хийдэг.
ДОКТОР А. САЙНЧУЛУУ
Илтгэлийн сэдэв: ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭГ АШИГЛАН ЦӨЛИЙН ХЭЭРИЙН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ҮНЭЛЭХ НЬ
Товч намтар: 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн факультетын Экологийн тэнхимд "Экологи ба байгаль хамгаалал" мэргэжлээр бакалавр, 2024 онд Монгол Улсын Их Сургуулийн "Хүрээлэн буй орчин судлал" хамгаалуулах зөвлөлөөр докторын зэрэг хамгаалсан. 2012 оноос ХААИС, Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багшаар ажиллаж байна. Ургамлын экологи, экологийн нөхөн сэргээлт болон орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан (community-based) экологийн судалгаа хийдэг.
ДОКТОР Ж. ЭРДЭНЭЧАНДМАНЬ
Илтгэлийн сэдэв: МОНГОЛ УЛСЫН 3D КАДАСТРЫН ЗАГВАРЧЛАЛЫН АСУУДАЛД
Товч намтар: 2009 онд газрын кадастр мэргэжлээр бакалавр, 2010 онд газар зохион байгуулалт хөтөлбөрөөр магистрын зэрэг хамгаалсан. Одоо Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимд ахлах багшаар ажиллаж байна. Судалгааны чиглэл: Гурван хэмжээст кадастр, түүний загварчлал
МАГИСТР Э. ОЮУНБИЛЭГ
Илтгэлийн сэдэв: ML, QGIS-MOLUSCE АШИГЛАН ГАЗАР АШИГЛАЛТ, ГАЗРЫН БҮРХЭВЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ДИНАМИК БА ИРЭЭДҮЙН ТӨСӨӨЛӨЛ
Товч намтар: ХААИС-ийг Газар зохион байгуулалт мэргэжлээр бакалавр зэрэг, МУИС-ын Газарзүйн тэнхимийн Байгалийн Ухааны Зайнаас Тандан Судлал хөтөлбөрөөр магистрант оюутан. Мөн Нийслэлийн Бодлогын Судалгаа Шинжилгээний төвийн Өгөгдөл мэдээллийн газрын шинжээчээр ажиллаж байна. Зайнаас тандан судлал болон Газарзүйн мэдээллийн систем ашиглан нийслэл хоттой холбоотой асуудалд нөхцөл байдал болон үр дагаврыг тооцох чиглэлээр судалгаа хийдэг.
Э. ЭНХЗАЯА
Илтгэлийн сэдэв: Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн орон зайн дүн шинжилгээp>
Товч намтар: ОХУ-ын Москва хотын Улс түмний найрамдлын их сургуулийг Экологи ба байгалийн нөөц ашиглалтын инженерээр төгссөн. Төрийн албанд Захиргааны ахлах мэргэжилтэн, Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Одоо Бодлогын судалгаа, шинжилгээний төв НТҮГ-т Хот байгуулалт, дэд бүтцийн судалгааны газрын шинжээчээр ажиллаж байна.
МАГИСТР Н. ГАНДОЛЖИН
Илтгэлийн сэдэв: ML, QGIS-MOLUSCE АШИГЛАН ГАЗАР АШИГЛАЛТ, ГАЗРЫН БҮРХЭВЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ДИНАМИК БА ИРЭЭДҮЙН ТӨСӨӨЛӨЛ
Товч намтар: МУИС-ФЭС-ийн Физик Байгаль Шинжлэлийн багшаар бакалавр зэрэг, МУИС-ФЭС-ийн Зайнаас тандан судлалын Газарзүйн Мэдээллийн системийн магистр. Мөн Нийслэлийн Бодлогын Судалгаа Шинжилгээний төвийн Өгөгдөл мэдээллийн газрын шинжээчээр ажиллаж байна.
МАГИСТР Ч. АМАРМЭНД
Илтгэлийн сэдэв: Дархан-уул аймгийн газар ашиглалтын чиг хандлага ба нүүрстөрөгчийн ялгаралд үзүүлэх олон хувилбарт тооцоолол
Товч намтар: 2008 онд ХААИС-ийг Газар зохион байгуулагч инженер мэргэжлээр бакалавр, 2012 онд Хүрээлэн буй орчны хамгаалал чиглэлээр суралцаж Экологийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Одоо Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи бизнесийн сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын тэнхимд багшаар ажиллаж байна. Бэлчээрийн менежмент, тариалангийн газрын чанарын үнэлгээ, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс үүдэлтэй нүүрстөрөгчийн талаар судалгаа явуулж байна.
МАГИСТР Д. БЯМБАСҮРЭН
Илтгэлийн сэдэв: СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРС ЗАРИМ ХҮНД МЕТАЛЛЫН БОХИРДОЛД ӨРТСӨН ТӨЛӨВ БАЙДАЛ
Товч намтар: 2010 онд МУИС-ийг Газар зохион байгуулалт, удирдлага мэргэжлээр бакалавр, 2018 онд Байгаль орчныг зайнаас тандан судлал мэргэжлээр газарзүйн магистрын зэрэг хамгаалсан. Одоо “Лед мэп сэлэнгэ” ХХК-ийн Газар зохион байгуулагч, Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэнээр ажиллаж байна. Бүх түвшний газар зохион байгуулалтын төлөвлөлт, төлөвлөгөөт болон захиалгат хянан баталгаа, агаар, сансарын зургийн боловсруулалтын ажил гүйцэтгэж байна.
Б. АЗЗАЯА
Илтгэлийн сэдэв: ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМД СУУРИЛСАН 20-МИНУТЫН ХОТ БА ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫН СУДАЛГАА /УЛААНБААТАР ХОТЫН ЖИШЭЭН ДЭЭР/
Товч намтар: 2022 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тус ондоо Монгол Улсын Их Сургуулийн Байгаль орчин, зайнаас тандан судлалын хөтөлбөрт элсэн орсон бөгөөд одоо 3-р түвшний оюутан. Газарзүйн мэдээллийн систем (ГМС) болон зайнаас тандан судлалын чиглэлээр судалгаа хийж, тус салбарын онол, практикийг гүнзгийрүүлэн судалж байна.