ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЗААВАР

Өгүүлэл хүлээн авах заавар

1. Нийтлэг шаардлага

1.1. “Газрын харилцаа” сэтгүүл нь Газрын харилцааны салбарын судлаачдын гүйцэтгэсэн шинэлэг судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, судлаач мэргэжилтнүүд хоорондоо туршлага, мэдээлэл хуваалцах зорилго бүхий жилд 1 удаа хэвлэгддэг сэтгүүл болно.

1.2. Өгүүлэл нь урд өмнө хэвлэгдээгүй байна. Агуулгын хувьд газрын харилцаа, газар зохион байгуулалт, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал, газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, геодези, хот төлөвлөлт, газрын мониторингийн чиглэлийн тулгамдсан асуудлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйн дагуу судлан, туршилтаар гарсан үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан, баталсан байх, ерөнхий шаардлага тавигдана.

1.3. Сэтгүүлд нийтлэх эрдэм шинжилгээний өгүүллийг энэхүү журмын 2-р зүйлд заасны дагуу бэлтгэж редакцийн зөвлөлд ирүүлнэ.

1.4. Редакцийн зөвлөл, сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн өгүүлэл бүрт шүүмж өгөх, тухайн чиглэлийн 1-2 эрдэмтдийг томилж ажиллуулна.

1.5. Өгүүллийг зөвхөн GAZAR@MULS.EDU.MN хаягаар хүлээн авна.

2. Өгүүлэл бичих заавар

2.1. Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, хураангуй англи хэл дээр байна.

2.2. Өгүүллийн эхийг Microsoft Word программын 297x210мм (A4) хэмжээтэй хуудсан дээр, дээр доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зайтай Microsoft Word программын Times New Roman-оор үсгийн 11 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single, нийт 4-8 нүүр буюу 2,000-2,500 үгийн тоонд багтаан бичсэн байна.

 

  • Өгүүллийг бичихдээ Header, Fooder, Footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

  • Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ. Дэд гарчиг болон эхийн мөрийг TAB авалгүйгээр бичнэ.

  • Өгүүлбэрийг тоогоор эхлэхээс зайлсхийн өгүүлбэр дэх үгсийн байрлалыг солих эсвэл тоог үсгээр бичнэ. Мянгатын орон тоонд таслал бичихгүй (2600, 23000).

  • Үндсэн текстийг 1 баганад бичих ба өгүүллийн нэр, зохиогчдын нэр болон хүснэгт, зураг, бүдүүвч зэргийг нэг багананд мөр голлуулж байрлуулна.

  • Хүснэгтэд дугаар өгч (Хүснэгт 1. Хүснэгтийн нэр) баруун дээд хэсэгт байрлуулна. Харин хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр болон хүснэгтийн доор 12pt зай үлдээнэ.

  • Зураг, бүдүүвчийн дугаарыг доор нь (Зураг 1. Зургийн нэр) байрлуулж, зургийн нэрийг бичнэ. Зураг, бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын доор тус тус 12pt хэмжээтэй мөр үлдээнэ.

  • Хүснэгтэд нэмэлт тайлбар өгөх шаардлагатай тохиолдолд Footnote-г ашиглаж болно. Бусад тохиолдолд ашиглахгүй.

  • Математик бичлэгүүд Equition программаар бичигдэнэ. Томьёо дээр, доороо тус тус 12pt зайтай, мөр голлон байрлах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй байна.

2.3.Өгүүлэл дараах бүтэцтэй байна

Өгүүллийн нэр: Өгүүллийн нэрийг товч, тодорхой байдлаар үсгийн 12 хэмжээтэй, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлоно. Товчилсон үг бичихгүй.

14 pt хэмжээтэй хоосон мөр үлдээх

Зохиогчийн нэр, хаяг: 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчдын нэрсийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10.5 байна. Зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр, 1-р зохиогчийн цахим хаяг бичсэн байна, мөр голлон байрлана./ зохиогчийн нэрс, албан газрын нэр, цахим хаяг хооронд 12pt хэмжээтэй хоосон мөр үлдээнэ

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ

Хураангуй: Зорилго, таамаглал, арга, аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтааж Italic хэлбэрээр бичнэ. Мөрүүд нь баруун, зүүн талд зэрэгцэж байрлана.

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Түлхүүр үг: Өгүүллийн санааг гаргахуйц ганц тоогоор илэрхийлэгдсэн 5 хүртэл нэр үг байна. Өгүүллийн нэрэнд орсон үг байж болохгүй, зүүн талд зэрэгцэж байрлана.

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ

Оршил: Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго, ач холбогдол зэргийг агуулсан байна. Зүүн талд зэрэгцэж байрлана. Хэвлэлийн тойм бичихэд эшлэл зайлшгүй авсан байна. Эшлэлийг [1, 2, 5] гэж тэмдэглэнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, статистик боловсруулалт ямар аргаар хийгдсэн зэрэг мэдээлэл байна. Туршилтын хэсгийг өнгөрсөн цаг дээр илэрхийлж бичнэ. Мөрүүд нь баруун зүүн талд зэрэгцэж байрлана.

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ

Судалгааны үр дүн: Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих. Үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулж болохгүй. Мөрүүд нь баруун зүүн талд зэрэгцэж байрлана

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ

Шүүн хэлэлцэхүй: Өөрийн судалгаанаас гарсан үр дүнг бусад судалгаануудтай харьцуулах, дүн шинжилгээ хийх, ач холбогдлыг онцолж, өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр өнгөрсөн цаг дээр бичсэн байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ

Дүгнэлт: Үр дүнд тулгуурласан товч тодорхой байдлаар одоо цаг дээр бичнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ

Талархал: Уг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлсэн байгууллага, тусалсан хамт олон, хүмүүсийг зайлшгүй дурдана. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ

Ашигласан хэвлэл: Эшлэлийг олон улсын IEEE эшлэлийн загвараар бичнэ. Эшлэл авсан бүтээлийг эш татсан дарааллаар нь дугаарлаж, зүүн талд зэрэгцүүлж бичнэ.

12pt өндөртэй хоосон мөр үлдээнэ

Англи товчлол /Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх/

1. Ишлэлийг [1] гэж тэмдэглэнэ. Ишлэл авсан ном, зохиолыг иш татсан дарааллаар нь дугаарлаж, тодорхой бичнэ.

2. Өгүүлэлд нэр томьёог товчилж бичихгүй. Харин амьтан шимэгч нянгийн зүйлийг бичихдээ эхний удаад бүтэн нэрээр, дараа нь товчлон бичиж болно. Жишээ нь Oropsylla silantiewi гээд цаашид энэ нэр дахин давтагдах тохиолдолд О. silantiewi гэж бичнэ. Латин нэрийг налуу /italic/үсгээр бичнэ.

3. Өгүүлэлд хэрэглэсэн хэмжигдэхүүнийг олон улсын CИ системээр тэмдэглэнэ.

4. Өгүүлэлд оруулсан фото зураг, тахирмаг, бүдүүвч зэргийг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар, тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг, TIF, JPEG, GIF өргөтгөлтэй File-аар хүлээн авна. Зургийг Text box-оор засварлахыг хориглоно.

Өгүүлэл хүлээн авах хугацаа : 2025 оны 04-р сарын 15

Зохиогчид мэдэгдэл хүргүүлэх хугацаа : 2025 оны 04-р сарын 20

ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ
Өгүүлэл хүлээн авах
2025 оны 04-р сарын 15
Хариу мэдэгдэл
2025 оны 04-р сарын 20
Хурлын бүртгэл
2025 оны 04-р сарын 29